ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ 2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1-Н ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛАХ ТАЛААР ЯРИГДАЖ БАЙНА

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. Улсын төсөв энэ долоо хоногт батлагдана. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж буй хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1‑н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ.
Одоогийн хэлэлцэж байгаа төсөл дээр дара жилийн хагас жил хүртэл байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа. Зээл төлөлт хойшлогдохоор шинэ зээлдэгч хамрагдах боломжгүй эргэн төлөлт хийгдэж байж шинэ зээл гаргана” хэмээв.
.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.