ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461-Р АНГИАС ИРГЭН Д.МОНГОЛХҮҮГ АВЧ ЯВСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ХЭМЭЭН МЭЛЗЭВ.

Цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулсаны хүрээнд шөнийн хоёр цагын үед  жагсаал зохион байгуулсан, цагдаагийн байгууллагын дуудсан цагт удаа дараа ирээгүй, гурван зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу баривчлах ажиллагаа явуулан иргэн Д.Монголхүүг баривчилан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461-р ангид хүлээлгэн өгсөн байна. Гэтэл оройн цагаар жагсагч Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 416 дүгээр хорих буюу Улсын онцгой объектод халдан орж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан гэдгийн цадгаагийн ерөнхий газрын дарга мэдэгдсэн. 



Харин тухайн үйл явдал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тайлбар хийгээгүй байсан бөгөөд өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ Цагдан хорих 461 дүгээр ангийн байрнаас иргэн Д.Монголхүүг хүчээр авч явсан асуудал байхгүй. Иргэд шалган нэвтрүүлэх байранд эмх замбараагүй байдал үүсгэхийг завдсан. Энэ талаар манай байгууллагаас Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэслээ. Харин иргэн Д.Монголхүүг төрийн тусгай хамгаалалттай бүсэд нэр бүхий иргэд нэвтрэн хүчээр авч явж буй бичлэгийг тэд үгүйсгэв.


Ингэснээр хууль хэрэгжүүлдэг монголын томоохон хоёр байгууллага нэг нэгнийхээ хийсэн мэдэгдэлийг няцааж байгаа нь асуудал дагуулж байна. ШШГЕГ Улсын онцгой объектод гэмт хэрэгт шалгагдаж байгаа иргэнийг алдаснаа үгүйсгэж байгаа нь Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлагууд нь өөрсдийн чадамжгүй байдлаа харуулав бололтой. Энэ мэт хууль хүчний байгууллага нь чадамжгүй болсон үйлдэлд салбарын сайд хариуцлага хүлээх үү?




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.