БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ 14-28%-ИАР НЭМЭХ ШИЙДВЭР ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ БАЙНА

Эрчим Хүчний Яамнаас мэдээлснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 14-28%-аар нэмэх шийдвэр өнөөдрөөс/2022.11.01/ хэрэгжиж эхэлж байна.
Сард 5,000-аас кВт.цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14 хувь, 5,001 ба түүнээс дээш кВт.цагийн хэрэглээтэй бол 28 хувиар нэмж байна.
Харин уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагын сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2,000 кВт.цагаас дээш 28-иар нэмжээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.