ЧИХЭР ЦУГЛУУЛЖ ЯВСАН ОХИНД ХАЛДСАН ЭР СОГТУУ БАЙСАН АЖ

Өнгөрөгч амралтын өдөр Halloween буюу "Сүнсний баяр"-ыг тохиолдуулан хөршүүдээсээ чихэр цуглуулж явсан бага насны хүүхдийн биед халдсан гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдсан. 

Тодруулбал, аравдугаар сарын 29-ний өдрийн 16.50 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Энэхүү дуудлагын мөрөөр тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 9 настай, эмэгтэй “Н” гэгчийг "Сүнсний баяр" хэмээн чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ. 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.