ХХААХҮ-ИЙН ДЭД САЙДАД М.ГАНХҮЛЭГИЙГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн  байна. Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлах юм. М.Ганхүлэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байжээ. М.Ганхүлэг нь 1990 онд төржээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.