ГАДААД ПАССПОРТЫГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ

Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн байна. Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өгчээ. Тэрээр "Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүдийг хийсэн. Мөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн тодорхой асуудлуудаа шийдсэн, дараа дараагийн алхмууд хийгдээд, бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тулгамдаж буй асуудал их байгаа ч бид тухай бүр шийдлийг олж, улам боловсронгуй болгох, мөн цахимын багц хуулиуд болон бүртгэлийн багц хуулиуд хөрсөнд буухдаа хэрэгжилт ямар байна, аль шатанд явж байна, хэрхэн хангагдаж байна, юу нь болж юу нь болохгүй байна гэдэг тал дээр илүү анхаарч ажиллана" гэжээ. 

Цахим буюу и-паспорттой болсноор иргэд бусад улс оронд зорчиход ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй нэвтрэх боломж нээгдэх аж. Мөн иргэний үнэмлэхээ чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжиж байгааг УБЕГ-аас мэдээлэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.