МАШИН АЧИХАД ЖОЛООЧ РУУ НЬ ЗАЛГАДАГ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛСОН Ч Х.НЯМБААТАР САЙД ЖУРМЫГ НЬ БАТЛАХГҮЙ ГАЦААЖ БАЙГАА ЮУ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Тэгвэл НИТХ-аас тус журамд өөрчлөлт оруулах саналаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 2 -ны өдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт явуулжээ. Гэсэн ч тус яамнаас дээрх “Саналыг судалж байна” хэмээн өнөөг хүртэл баталж өгөхгүй байгаа гэх мэдээлэл байна. НИТХ-ын саналыг Хууль зүй, дотоод хэргийн яам судалж, сайдын тушаал гарч байж "журам баталгаажих" учиртай. Гэсэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ямар шалтгаанаар ийнхүү доорх саналыг гацааж байгаа бөгөөд НИТХ-аас Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд дараах өөрчлөлтийг оруулахаар тусгаж, ХЗДХЯ руу явуулжээ. ТОДРУУЛБАЛ; Автомашиныг зөөж, шилжүүлсэн төлбөрөөс олсон ашгийн 30 хувийг авто замын санд төвлөрүүлэх, Тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөсөн үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тээвэрлэсэн километр, тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байдлаар тогтоох, Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг түр саатуулсан, зөөж шилжүүлсэн тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор хангах, энэ тухай иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулах гэсэн зохицуулалтын дараа- “аас өмнө” гэж нэмэх, “үед”, “гар утасны дугаар” гэснийг хасах, “эсвэл уг тээврийн хэрэгсэлд байрлах” утасны дугаарт “залгаж мэдэгдэнэ” гэсэн өөрчлөлт хийх, “мессежээр мэдэгдэж болно” гэснийг хасах Зөрчилтэй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээс өмнө цагдаагийн алба хаагч тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн холбогдох утасны дугаарт залган нэн даруй тухайн гудамж, зам талбайг чөлөөлөхийг мэдэгдэнэ”, гэсэн заалт нэмэх Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр бэлтгэл хангагдсан, зөөж шилжүүлж байх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл шийтгэл оногдуулж, төлбөрийн 50 хувийг гаргуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх гэсэн заалт нэмэх Албан хаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх шийдвэрийг бичгээр гэснийг хасах, гаргасан тохиолдолд техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлмэгц тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар болон зөөж шилжүүлсэн шалтгаан, гэсний араас “торгууль төлбөр хэрхэн төлөх” -гэсэн зохицуулалт нэмэх шийдвэрийг гаргасан албан тушаалтны нэр, хаана хүргэх талаарх мэдээллийг санд нэн даруй бүртгүүлж, “ тээврийн хэрэгслийн жолооч мэдээлэл авах боломжоор хангах” гэсэн зохицуулалт нэмж өөрчлөх "Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг харуулсан зураг дүрс бичлэг хийх”, гэсэн заалт нэмэхээр тусгасан байжээ.