ОРОН НУТГИЙН ЗАМД “НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ХОЁР ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМЬ ЭРСТЛЭЭ”
Neguun.mn сайт сурвалжлах баг хөдөө орон нутагт томилмоор явж байхдаа төв аймгийн Борнуурын ойролцоо зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүний амь эрстсэн харамсалтай осол гарсныг шууд дамжуулан мэдээллээ [media= ] Тодруулбал: Өнгөрсөн онд нийт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослоос хүүхэд өртсөн осол 463 бүртгэгдэж, ослын улмаас 51 хүүхдийн амь нас хохирч, 485 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Осол, хэргийн шалтгаан нөхцөл, хэлбэрээр нь авч үзвэл хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэргийн 39 нь орон нутагт, 11 нь нийслэлд гарсан байна. Осолд өртсөн хүүхдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд буюу нийт ослын 32 хувь, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед 8 хүүхэд буюу ослын 16 хувь, улсын болон орон нутгийн чанартай авто зам, аймаг, сумдын хайрган болон шороон замд автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд буюу ослын 26 хувь, тээврийн хэрэгсэл үл хөдлөх зүйл мөргөх үед 3 хүүхэд буюу ослын 6 хувь, ачааны автомашины тэвш дээрээс унасан 1 хүүхэд буюу ослын 2 хувь, тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед 5 хүүхэд буюу ослын 8 хувь, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртсөн 1 хүүхэд буюу 2 хувийг тус тус эзэлсэн байна. Осол өртсөн хүүхдүүдийг насны байдал, хүйсээр нь авч үзвэл 0-7 настай хүүхэд 32, 8-14 настай 14, 15-17 настай 5 хүүхэд байна. Мөн осолд өртсөн хүүхдийн 34 эрэгтэй 17 эмэгтэй хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Жолооч та бүхэн хөдөө орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцож хурдаа тааруулж явахыг анхааруулж байна