АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ захирамж гарган, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг огцруулжээ. Тодруулбал, өнгөрөгч  есдүгээр сард Архангай аймгийн ИТХ-ын 8-р хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тогтоолыг баталж, улмаар Ерөнхий сайдын 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг  үндэслэлээр огцорсон байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.