ТӨРИЙН АЛБА ДАНХАЙЖ ТӨСВИЙН ДИЙЛЭНХИЙГ “ТӨРЛИЙН АЛБАТУУДАД”ЗАРЦУУЛЖ БАЙНА

Төрийн албан хаагчийн шалгалтын бүртгэл өнгөрөгч 9-р сарын 22-ноос эхэлж , сарын хугацаатай үргэлжлэнэ. Шалтгалтад тэнцсэн нь цаашид төрийн албан хаагч болох эхлэл тавигдах ч эхлээд таньд танил тал, арын хаалга шаардлагатай.

Тус шалгалтыг авч эхэлснээс хойш өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй хүн шалгалт өгсөн. 2021 оны байдлаар Монгол Улсад 205 мянга 11-н өрийн албан хаагч байна.

Тэдгээрээс : 

Улс төрийн албанд 3619,

Төрийн захиргааны албанд 20 мянга 553,

Төрийн тусгай албанд 45 мянга 453,

Үйлчилгээний байгууллагад 135 мянга 386 хүн ажиллаж байгаа ч эдгээр хүмүүсийн тал хувь нь л шалгуурыг давж, тусгай шалгалтыг өгчээ. Бусад нь танил тал ар өврийн хаалга хамаарал бүхий этгээд хамаатан садан болж таарах нь.

Он гарснаас хойш одоогийн байдлаар хоёр удаа шалгалт авсан байхад л төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа хүний тоо 2315-д хүрчээ.. Төрийн албан хаагч данхайж төсвийн дийлэнх буюу гуравны нэг нь төрийн албан хаагчийн цалин, хангамжид явчихдаг гэдгийг Ерөнхий сайд ч халаглан хэлдэг.

2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хууль “төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилно.Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох” зэрэг хуулийн хэрэгжилт бий. Харамсалтай нь энэ хуулийн заалт Монголд хэрэгждэггүйн тод жишээг бид их хурлын гишүүний эрх танхил хүү сонгон шалгаруулалтгүйгээр, төрийн албаны шалгалт ч өгөлгүйгээр газрын даргаар томилогдож байсан ганцхан жишээнээс харж болно.

Харин олон нийт төрийн бүх албан хаагчдад ижил тэгш шалгуур тогтоох ёстой хэмээн шаарддаг ч  тэр нь ажил хэрэг болж байсан удаагүй бөгөөд харин ч төрийн алба чанаргүйжиж , төрлийн алба данхайрч , төсвийн мөнгөөр тэжээгдсээр байна...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.