ЭРТ ИЛРҮҮЛЭГЭЭР 6-17 НАСНЫХАНД СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ТҮЛХҮҮ ИЛЭРЧЭЭ

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 9 дүгээр сарын 29-ны байдлаар эрт илрүүлэгт 354 мянган иргэн хамрагджээ.  Үзлэгт хамрагдсан иргэдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нть эрэгтэй бол байршлаар нь авч үзвэл дээрх иргэдийн 51 хувь нь Улаанбаатарт хамрагдсан байна. Үзлэг хамрагдсан хүмүүсийн 67,4 хувь нь 0- 7 насны хүүхдүүд байгаа бол 35 хувь нь 18-наас дээш насныхан аж.

                              ]

  • Өнөөдрийн байдлаар 314 мянган иргэдийн дүгнэлт нь гарчээ. Дүгнэлтээр 189 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 57 хувь эмэгтэйчүүд байна. Шаардлагатай тохиолдлуудыг лавлагаа шатны эмнэлгүүдэд шилжүүлжээ.
  • Түүнчлэн 0-17 насны хүүхдүүдээс 90 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Сэжигтэй тохиолдлуудын 73 хувь нь шүд цоорох, 2,9 хувь шүдний гажиг, 2 хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна.
  • Эрт илрүүлгээр хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдол илрүүлжээ. Эдгээр тохиолдлуудын онош баталгаажуулалт хийгдэж байна.
  • Сэтгэцийн эмгэгийн сэжигтэй тохиолдол 230 илэрч, нарийн мэргэжлийн эмч нарт хүргэгдсэн байна. Дээрх тохиолдлуудын ихэнх нь 6-17 насны хүүхдүүдэд илэрснийг ЭМЯ-наас онцоллоо.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.