ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН, ХҮҮХДҮҮДИЙГ АВТОБУСНЫХАА АРААС ГҮЙЛГЭЖ ДУР ХАНАХАА БОЛЬ

Нийтийн тээвэр үйлчилгээний “Блюбус” компанийн автобусны жолооч автобусанд суухыг хүссэн хүүхдийг огт хайхаралгүй, мөргөж унагаад юу ч болоогүй мэт үйлчилгээнд гарч буй бичлэгийг уншигч танаа хүргэж байна.
Монголд олон зүйл буруу голдирлоор явж ирсэн.

Үүний нэг тод жишээ бол нийтийн тээврийн салбар. Тэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, оюутнууд, цагдаагийн албан хаагчдыг үнэ төлбөргүй, хэл үггүй зорчуулдаг хэр нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид буюу 6-18 насны сонгуульд санал өгөх эрхгүй бяцхан иргэдээ гадуурхаж үлдээдэг.
Учир нь хүүхдүүд томчууд шиг өөрсдийгөө өмөөрч дуугарч чадахгүй. Тэд гудамжинд жагсч, талбай дээр өлсгөлөн зарлахгүй учраас өөрсдийгөө хамгаалах, өмгөөлөх, хариуцлага хүлээх чадваргүй хүүхдүүд хохирсоор байна.

Хэдэн жилийн өмнө нийтийн тээвэрт кондуктор үйлчилдэг байхад дунд сургуулийн сурагч 200 төгрөг төлөх ёстой гээд хүүхдүүдийн нүдийг бүлтэлзүүлэн загнаж, нааш цааш зулгааж, хөөж буулгахыг олонтаа харсан даа. Харин өдгөө кондукторгүй автобусны жолооч нь сургуулийн хүүхдүүдийг аваараасаа гүйлгэж кайф авч, “дур тавьдаг” гэлтэй.

Бичлэг эх сурвалж Unuudur.mn

Улс орон, нийгэм өдрөөс өдөрт өөрчлөгдөж хөгжиж байхад хүн ёсны ухамсараа давхар хөгжүүлж, хүн чанартай баймаар байна аа, ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ, НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭЭН.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.