Д.САРАНГЭРЭЛИЙГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАХ УУ?

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн Э.Түвшинбаяраас ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар 2022.10.04-ны өдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргалаа.

Мэдээлэл гаргасан иргэн Э.Түвшинбаярт Өмгөөллийн “Монгол элч консалтинг”ХХН-ийн өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар болсон байна. 

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022.09.26-ны өдөр зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны сайд асан Д.Сарангэрэл оролцож Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ” сэдэвт илтгэл тавихдаа “...ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “...улны айл...” гэж нэрлэдэг хэмээн мэдээлэл хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үндэслэлээр иргэн мэдээлэл гаргасан байна. 

ХНХЯ-ны сайд асан Д.Сарангэрэл нь өөрийн хэлсэн үгээрээ Монголын ард түмнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрх, эрх ашиг сонирхолыг зөрчсөн, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн Улсын Их хурлын гишүүнийг эргүүлэн татуулах гэсэн дүгнэлт гаргуулахаар ханджээ.

            

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.