ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА АВТОБУСАНД ДАЙРУУЛСАН ОХИНЫ БУРУУ ГЭЖ ҮЗЭЭД, ХЭРГИЙГ ХААЖЭЭ

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Компанийн зүгээс хүүхдийн эмчилгээний зардалд мөнгө олгосон байна. 
Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.