Д.АМАРБАЯСГАЛАН: АН-Д ЯМАР Ч САНАЛ ТАВИАГҮЙ

АН-ыг Засгийн газарт орж ажиллана, МАН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулна ГЭХ МЭДЭЭЛЭЛД ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө.

Тэрбээр: "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ийм нэг ч санал тавиагүй. Энэ нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл. МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг хэлмээр байна" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.