ШУУРХАЙ: ХҮСЭЛТ ГАРГАСАН ОХУ-ЫН БҮХ ИРГЭНД МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.

Тэрбээр “ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан.Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг гэдгийг хэлсэн юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.