СХД-ИЙН ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХААР СОНГОГДДОГ Ч , СУРГАЛТАНД СУУЖ ТӨСӨВӨӨС ТӨЛСӨӨР ТӨЛӨӨЛЛИЙН ХУГАЦААГАА ӨНГӨРӨӨДӨГ ТӨЛӨӨЛӨГЧИД ...


СХД-ийн ИТХ-ын сургалт дуусашгүй нь. Өмнө нь 16 сая төгрөг зарцуулан байж тансаг амралтанд “Иргэдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад анхаарах зарим асуудлууд” сэдэвт “маш чухал” хэлэлцүүлэг сургалт зохион байгуулсан удаатай. Энэ сургалтын дараа иргэдийн оролцоо хэрхэн нэмэгдэж сайжирсаныг дарга Б.Хуягбаатар л мэдэх байх. Тэгвэл тэрээр сонгуульт хугацаа талдаа орж байхад төлөөлөгчид нь одоо болтол багаар ажиллаж  чадахгүй байгааг соргогоор олж харжээ. Ингээд ахин 13 сая төгрөг үрэн байж “Багаар ажиллах, харилцан суралцах арга барил зүй” сэдэвт чиглүүлэх гэх мэт нижгээд сургалт явуулсан байна. Өмнө нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байсан төлөөлөгчид сургалтын дараа хэл амаа олж багаар ажиллах чадвартай болсон эсэхийг бас л Б.Хуягбаатар хэлж чадах байх. Мөн харилцан бие биенээсээ суралцаж эхэлсэн бололтой. 

Энэ дүүргийн ИТХ-ын өнгөрсөн хоёр жилийн баялаг түүхээс харахад төлөөлөгчид нь суралцсаар чадавхижсаар л иржээ. Төлөөлөгч болонгуутаа л маш их зүйл сурах мэдэх ёстойгоо гэнэт ухаардаг бололтой.Үүнийг нь Б.Хуягбаатар нарын дарга олж харан “ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах арга хэмжээний зардал” гэдэг их мөнгөтэй уутнаас зардлыг нь гаргадаг. Төсөв батлахдаа ч энэ уутандаа их хөрөнгө хувиарлахаа мартдаггүй. ИТХ-ын төлөлөгчдийн дунд сонгогдохоосоо өмнө нь өөрийгөө хөгжүүлж сурж мэдсэн хүн байдаггүй тул ийнхүү сурсаар чадавхижсаар дөрвөн жилээ бардаг. Даан ч татвар төлөгчдийн мөнгөөр сурч мэдсэн зүйлээ сонгинохайрханчуудын төлөө гаргах гэсээр байтал дараагийн сонгууль даанч ойртоод ирж буй юм...   

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.