ҮСХ:ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 0.9 ХУВИАР БУУРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 9.7 хувиар өсч, өмнөх сараас 0.9 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь, мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 27 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувьтай байгаа нь нөлөөлжээ.

Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.