СОГТУУ ЭМЭГТЭЙГ ДЭЭРЭМДСЭН ТАКСИНЫ ЖОЛООЧ ЯЛ ЭДЛЭХЭЭР БОЛЛОО

Хувиараа таксинд явдаг 33 настай Б 2021 оны аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан биед нь халджээ.

Тодруулбал, Баянхошуу руу авч явж, гудамжинд эмэгтэйг чирч буулгаад цүнхийг нь авч зугтаж явсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Дээд шүүхээс Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нь нэг жил болгон бууруулжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.