ГУРИЛ, МАХНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙН СХЕМ ГАРГАХААР БОЛОВ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргахаар шийдвэрлэв. 

2023 онд хүн амын гурил, махны хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гарган шийдвэрлэж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгажээ. 

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болов. 

Сайжруулсан шахмал түлшний нийт нөөц, борлуулалтын цэгүүдэд байгаа түлшний үлдэгдэл, борлуулалт, эрчим хүчний үнэ тарифын талаар болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд зохиомол хомсдол үүсгэх, үнийн хөөрөгдөл бий болгохоос сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт үүрэг болгосон байна. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.