БНСУ-РУУ НЭВТРЭХЭД PCR БОЛОН ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ

2022 оны есдүгээр сарын 3-наас БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэнээс эхлэн коранавируст халдварын PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэдгийг тус улсын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль мэдэгджээ.

Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөнө.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.