САРАН ЭЭЖ ДАХИН НЭГ ЯАМЫГ САМРАХ УУ !

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусч "Үндэсний нэгдмэл эв эе” гэх шинэ Засгийн газрын бүтцийг хэлэлцэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан А.АРИУНЗАЯА засгийн бүрэлдэхүүнд хамгийн сайн ажиллаж байсан хэмээн ихэд ярьж байсан ч ийнхүү Д.Сарангэрэлийг тус яамыг түүнээс илүү авч явна хэмээн шинэ засгийн газар үзсэн бололтой.  Д.Сарангэрэлийн хувьд өмнө нь ЭМЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тун хангалтгүй ажилласан хэмээн иргэд олон нийт үзэж тэрээр сайдын суудлаас бууж байсан юм. Тэгвэл ийнхүү 2 жилийн дотор 2 дох яамны сайдаар тэрээр ажиллахаар боллоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.