МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМАЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЗҮЙЛ АВЧ ЯВСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр сэжиг бүхий Subaru forester маркийн тээврийн хэрэгслийг шалгажээ.

Шалгалтаар 22-23 насны гурван иргэн  cэтгэцэд нөлөөлөх, мансууруулах төрлийн ургамал байж болзошгүй хоёр уут нунтаг ургамалыг биедээ авч явж байсныг илрүүлсэн аж.  Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст  шалгуулахаар хүлээлгэн өгсөн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.