Г.БУЯНДОРЖИЙН “БУЗАР ГҮТГЭЛЭГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙГАА УЧИР ТҮҮНИЙГ ЦАГДАН ХОРЬЖ , ТАСЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ХҮССЭН ҮҮ ?

Г.Буяндорж нь Монгол Улсын Шүүхийн шийдвэрээр яллагдагч болж хоригдоод “ӨРШӨӨЛД” хамрагдаж гарч ирснийхээ дараа , хэлмэгдчихлээ хэмээж “ХОХИРОГЧ”-ийн дүрд тоглох болов. Г.Буяндорж бол төрөөс гурван ч удаа “ӨРШӨӨГДӨЖ” байсан бөгөөд түүнийг шүүхээс гаргасан яллах дүгнэлтээ гардаж авалгүй цаг хожиж , энэ хугацаандаа өндөр үнээр хуулийн байгууллагын нэр бүхий алба хаагчдыг худалдаж авахыг завдсан гэх мэдээлэл ч бий.



Төрийн алба хаагчдыг гүтгэх ажиллагааг Г.Буяндорж эхнэрийнхээ хамт гүйцэтгэж байгаа тул түүнд залилуулсан иргэн Нийслэлийн хяналтын прокурорт гомдол гаргаж “Г.БУЯНДОРЖИЙГ ДАХИН ГҮТГЭЛЭГ, ЗАЛИЛАН ХИЙЛГЭЛГҮЙ” цагдан хорьж , таслан сэргийлж өгнө үү хэмээн гомдол гаргажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.