Цэцэрлэгийн барилгын суурьт чанаргүй хайрга ашигласан компанийн ажлыг дахин эхлүүлжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хяналт тавьжээ.

Шалгалтаар зоорийн давхрын баганан болон шугам суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ тоос, шавар, шорооны хольц ихтэй стандартын шаардлага хангаагүй хайрга ашигласан. Улмаар ус цементийн харьцаа алдагдаж бетонд агшилтын ан цав их хэмжээгээр үүссэн байв.

Бетонд хөндлөн ан цав үүссэн тохиолдолд дотоод бүтцийн эвдрэлийг сэргээх боломжгүй тул цутгалтын ажлыг зогсоож дахин гүйцэтгэхийг шаардлаа.


 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.