МОНГОЛ-ОРОС ХОЁР ОРНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ БАЙГУУЛНА

ОХУ-ын ажлын хэсэг Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улсад ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Монголын талаас нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийг үе шаттайгаар ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, Монгол-ОХУ хамтарсан сургууль болгох саналыг тавив. Мөн орос хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хэлний чадавхийг сайжруулах чиглэлээр МУБИС болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран ажиллахаар болов.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.