Интермед эмнэлэг үйлчлүүлэгч нь таалагдахгүй бол худлаа хариу гаргадаг уу

Интермед эмнэлгийн Ковид-19 халдвар илрүүлэх Drive-Through буюу автомашинтай шинжилгээ өгөх цэг нээгдсэн цагаас эхлэн өдөрт дунджаар 400-600 хүний түргэвчилсэн оношилгоог хийжээ. 


Энэ хугацаанд нийт 11.000 хүнийг олон хүний бөөгнөрөл үүсгэлгүй, эмнэлгийн орчинд оруулахгүйгээр эрсдлийг бууруулан шинжилгээг авснаа тэд сурталчилдаг. Тэгвэл Синдерелла арьс гоо заслын эмнэлэгийн захирал, ерөнхий эмч Б.Уянга өөрийн цахим хуудаснаа “Интермедийг хамгийн найдвартай гэж бодоод түргэвчилсэн өгөхдөө шинжилгээ авч байгаа сувилагч нь маш бүдүүлэг байсныг өөрт нь сануулж хэлсний төлөө хариу эерэг гаргасан байдал үүслээ.

Хариундаа итгэхгүй 24 цагийн PCR 1 удаа түргэвчилсэнээр 2 удаа өгөхөд гурвуулаа сөрөг гарлаа.

Интермед Эмнэлэг Хүний сэтгэл зүй цаг хугацаагаар ингэж тоглолт хийсэн хүнтэй хариуцлага тооцох болно.. Хэрвээ энэ хариундаа итгээд өч дөчнөөн эм уусан бол эрүүл мэндээрээ давхар хохирох байж. Хичнээн хүн ингэж хохирсон бол” гэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.