НААДМЫН ХАМГААЛАЛТАД ГАРЧ БАЙСАН АЛБА ХААГЧИД БУЦАХ ЗАМДАА АМЬ ЭРСЭДЖЭЭ

Цагдаагийн дэслэгч 22 настай Т, 34 настай Э нар энэ сарын 2-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар амь эрсэджээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр алба хаагчид наадмын хамгаалалтад ажиллаад буцаж явах замдаа автын ослоор нас баржээ.

Цагдаагийн дэслэгч Т 2019 оноос Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас Рашаант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан.

Цагдаагийн дэслэгч Э нь 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст жижүүрийн цагдаагаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сараас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.