АТҮТ-ӨӨС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ХУГАЦААНД НЬ ҮЗЛЭГТ ХАМРУУЛААГҮЙ БОЛ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвд 2022 оны долдугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8,699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байн. Үүнээс:

  1. Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 8,259
  2. Тоормос - 4,639
  3. Жолооны механизмаар - 3,954
  4. Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 3,148
  5. Экологийн үзүүлэлтээр - 3,357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.