ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ РУУ НУЛИМСАН ТУРК УЛСЫН ИРГЭНИЙГ 250,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ХЭРГИЙГ ХААСАН

Каргогоор ирсэн ачаагаа авч чадаагүй иргэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч. Улмаар Сонигонохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ирж шалгалтын ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үед шалгалт хийж байсан алба хаагчийг турк иргэн хэл амаар доромжилж араас нь нулимсан юм. 

Харин тухайн үйлдэлд цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.   Харин Карготой холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжгүй хэмээн цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргасны үндсэн дээр хэргийг хаасан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.