ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙГ 2 САЯ ТӨГРӨГ БОЛГОЛОО

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр /2022.08.01/ хурлаар Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, мөн 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн асуудлыг хэлэлцжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмж болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар талийгчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөг болгон шинэчлэн тогтоож, ирэх 2023 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөхөөр тусгалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.