БНСУ-Н ДУУЧИН PSY-Н ТОГЛОЛТЫН АРЫН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛ АЖИЛТАН АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын дуучин PSY-ийн “Summer swag” тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол Улсын иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тухайн хэрэг орон нутгийн цагаар 16.00 цагт гарсан ба монгол ажилтан тайзны лэд дэлгэцийг буулгаж байх үедээ  20 метрийн өндрөөс унаж амь насаа алдсан байна. Талийгаач  тоглолтын арын албанд цагийн ажил хийж байжээ.

Гангвон мужийн цагдаагийн газраас тус хэргийг шалгаж байгаа ч ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. PSY-ийн агентлаг мэдэгдэл гаргаж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.