БНСУ-С МОНГОЛДОО ИРЭЭД УДААГҮЙ БАЙСАН 15 НАСТАЙ ОХИН 12 ДАВХРААС ҮСЭРЧ АМИА АЛДЖЭЭ

Тодруулбал: Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 7-ны өдөр шөнийн 00:29 цагт  Сонгинохайрхан дүүргийн 37-р хороонд байрлах "Содон" хорооллоос өсвөр насны хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тодруулахад, талийгаач охины аав нь нас бараад олон жил болсон бөгөөд. Талийгаач охин ээжтэйгээ хамт БНСУ-д амьдарч байхдаа тус улсын хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд. Тус улсад байхдаа үеийн хүүхдүүдэд шоовдорлуулаад сэтгэл санааны гутралд орсон байсан бөгөөд хэрэг гарахаас гурван сарын өмнө Монголд иржээ.

Эх орондоо ирээд удалгүй хүчирхийлэлд өртөж байсан, сэтгэл санааны хямрал болон, ганцаардмал байдлаас болж энд байхад хэцүү байгаа талаараа найздаа зурвас бичиж байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

БНСУ-д суралцаж, амьдарч байгаа хүүхдүүд тухайн улсын хүүхдүүдэд дээрэлхүүлж, тодорхой хэмжээнд дарамтанд байдаг талаар баримтаас цухас дурдвал. Өнгөрсөн онд БНСУ-д суралцаж, амьдарч байсан 13 настай Монгол охиныг 15-16 настай Солонгос охидууд олон цагийн турш зодож тамласан нь бичлэг ил тод болж. Энэ асуудлаар тус улсаас хүчирхийлэл үйлдсэн Солонгос улсын өсвөр насны охидод ял шийтгэл авч байсан. Харин энэ хэрэг мөн адил өсвөр насны Монгол охиныг БНСУ-д амьдарч байх хугацаанд нь тус улсын сургуулийн сурагчид ихэд гадуурхаж, хүчирхийлдэг байснаас үүдэн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа 15-хан настай жаахан охин амь насаа алдах учир шалтгаан нь болоод байгаа нь харамсалтай юм.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхлээд байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.