ЗХЖШ:123 ДУГААР АНГИЙН 24 АЛБА ХААГЧ СҮРЬЕЭ ТУССАН

Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар мэдээлэлд тайлбар өглөө.Энэ талаар ЗХЖШ-аас “Монгол Улс сүрьеэ өвчний тархалт өндөр бүс нутгийн нэг. Монголд жилд 3000-4000 хүн уг өвчнөөр өвддөг гэх тооцоо бий.Зэвсэгт хүчний 123-р ангид илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн эхний тохиолдол болох алба хаагч цэргийн албанд ирэхээсээ өмнө сүрьеэ өвчнөөр өвдсөн үеэлтэйгээ амьдардаг байсан. Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан.

Тус ангид сүрьеэ өвчний идэвхгүй хэлбэрийн 24 тохиолдол бүртгэсэн. Сүрьеэгийн халдварын голомтод байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах, эмчилгээ хийх ёстой.Сүрьеэгээр идэр насны залуус өвдөх магадлал өндөр байдаг. Цэргийн алба хаагчид нэг хуаранд амьдардаг. Тухайн цэрэгтэй ойр байсан алба хаагч нарын дийлэнх нь өвдсөн байна. Уг өвчний нууц үе зургаан сар хүртэл үргэлжлэх нь бий. Цэргийн алба хаагч нарыг цээжний рентген зургийг авдаг. Үүгээр илрээгүй.Монгол хүний 90 хувь нь сүрьеэгийн нян тээдэг. Гадаад, дотоод маш олон шалтгаанаар өвчлөл хүндэрдэг. Нууц үед оношлогдсон алба хаагчид халдвар тараахгүй. Цэрний шинжилгээ нь сөрөг гарсан.

Хамгийн анхны тохиолдол болсон цэрэг ковид-19 халдвараар өвдөж биеийн байдал нь хүндэрсэн тул сүрьеэгээр өвдсөн байх магадлалтай хэмээн нарийн шинжилгээнд хамруулсан. Ингээд өвдсөн нь тогтоогдсон” гэв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.