КОВИД-19 ТОХИОЛДОЛ ЦААШИД НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Монгол улсад сүүлийн 24 цагийн дотор Ковид-19-ийн 308 тохиолдол бүртгэгдсэн байна.Үүнээс нийслэл хотод шинээр 186 тохиолдол илэрсэн юм.Цаашид цар тахлын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул Вакцины 1, 2-р тунд хамрагдсан иргэдийг 3 болон 4-р дүгээр тундаа хамрагдахыг ЭМЯ-наас анхааруулж байна.Энэ нь мутацид орж буй Ковид-19-ийн ВА4, ВА5 хэлбэрээр дэлхийн хүн амын 5-15 хүртэлх хувь нь өвчлөх эрсдэлтэйг ДЭМБ-аас зарласантай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Иймд нийт иргэд амны хаалтаа зүүж, өөрийн гэр орон болоод ажлын байрны агааржуулалтыг сайжруулан дор бүртээ Витаминлаг хоол хүнс хэрэглэхийг уриалж байна.

Одоогоор нийт халдвар авсан хүний тоо 935,360 болсон бол 2119 хүн коронавируст халдвартайгаар нас бараад байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.