0167 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний  0167 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н энэ сарын 13-нд барилгын хажуугаас нас барсан байдалтай олджээ.

Хэргийн тухай Батлан хамгаалахын яамнаас тодруулахад "0167 дугаар ангид цэргийн албан хаагч амь насаа алдсан тухай мэдээлэл өмнөх жижүүрээсээ авсан. Одоо дөнгөж ээлжээ сольж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээв. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.