МҮИС ОЮУТНУУДАА ЗОРИУЛАН СУРАЛЦАХ ХУГАЦААНДАА ЦАЛИНТАЙ АЖЛЫН БАЙРТАЙ, ХОС ДИПЛОМТОЙ ТӨГСӨХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл боловсролын салбарт 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Улс орон даяар ЭЕШ явагдаж байна. Тэгвэл Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчид мэргэжил сонголт болоод ямар сургуульд элсэн суралцах гээд хамгийн хариуцлагатай шийдвэр гаргах цаг үедээ ирээд байгаа билээ. Энэ хүрээнд  МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбаттай ярилцлаа.



Өнөөдрийн байдлаар 13 салбар сургуульд олон улсад эрэлт хэрэгцээтэй хамгийн өндөр цалинтай төгсөөд шууд ажлын байранд гарах боломжтой 250 гаруй мэргэжлээр 15000 оюутан, 700 гаруй өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалалсан багшлах боловсон хүчинтэйгээр "Олон улсын тэргүүлэх Их Сургууль" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна


Олон улсын тэргүүлэх их сургууль төсөл гэдэг бол Монголын боловсролын системийг хөгжингүй орнуудын болон Харвард, Стэнфордын их сургуулийн түвшинд хүргэх зорилготой төсөл юм. Уг төслийн хүрээнд МҮИС-ийн орчин нөхцөл болоод хичээлийн агуулга, мэргэжлийн нэршил нь хүртэл олон улсын стандартыг ханган ажиллаж байна. МҮИС-ийн багш сурган хүмүүжүүлэгч нар нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад доктор, профессорын зэрэг хамгаалсан эрдэмтэд байдаг бөгөөд мөн Америк, Австрали, Герман, Япон, Солонгос зэрэг олон орны эрдэмтэд ч МҮИС-д ажилладаг билээ.


Хос дипломийн тухайд, Монгол залуус маань гадаадад өндөр цалинтай ажил хийх сонирхолтой байдаг хэдий ч хэлний мэдлэггүй болон, мэргэжил таарахгүйгээс хар бор ажил хийдэг. Бид үүнд тулгуурлан үндсэн мэргэжлийнхээ хажуугаар Англи, Хятад, Солонгос, Япон, Герман гээд олон орны хэлний мэдлэгтэй болж Хос Дипломтой төгсөх боломжийг нээж өгч байгаа юм.


1000-СЕО төсөл бол маш чухал төсөл. Олон улсын тэргүүлэх сургуулиуд энэ л зарчмаар явдаг. Бид Монголдоо анх удаа энэ боломжийг оюутнууддаа олгохын тулд 10 жил бэлдэж, 100 гаруй тэрбумыг хөрөнгө оруулаад байна.

Тодруулбал, 1000-СЕО төсөл нь оюутан байх хугацаандаа өөрийн гэсэн бизнес компанитай, үйлдвэртэй болж олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний удирдлагын ухаанд суралцсан оюунлаг Монгол иргэнийг зах зээлд бэлдэн гаргах гол зорилготой юм.

Ийнхүү, Хонгконгд 100 мянган доллараар суралцдаг маркетинг, менежментийн сургалтыг нэгдүгээр курсд нь үнэ төлбөргүй зааж, амжилттай суралцсан тохиолдолд хоёрдугаар курсээсээ нэг сарын 100 мянган төгрөгийн цалинтай, компанийн захирал болон менежер гэсэн албан тушаалтай болж, гуравдугаар курсээсээ нэг сарын 200 мянга, дөрөвдүгээр курсээсээ нэг сарын 400 мянган төгрөгийн цалинтай, тухайн компанийн олсон ашгаас хувь хүртэх боломжтой болж өөрийн үйлдвэрээ сургуульд сурах хугацаандаа байгуулах маш том төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.