Д.ГАНБАТ: ДОРОМЖЛОХ, ГҮТГЭХ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үүнд, дэмжих боломжгүй хэдэн заалт байна. Тухайлбал, хэвлэлийнхэн та бүхэнтэй холбоотой доромжлох, гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирж байна. Бид 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байсан. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсний төлөө гүтгэх заалтаар эрүүгийн хариуцлага хүлээж болохгүй.

Нөгөө талаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч эрүүгийн хариуцагчдыг албадан ирүүлэх тухай заалт оржээ. Энэ бол хор хөнөөлтэй зохицуулалт юм.  "гэв.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.