Ө.СУМЪЯАБААТАРЫГ БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛАА ХИЙСЭЭР...

Өнгөрсөн гуравдугаар сарын 25 /2022.03.25/-нд Баянгол дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжиж, түүнийг огцруулах шийдвэр гаргасан.Гэвч шийдвэр нь албажаагүй учир Ө.Сумъяабаатар өнөөдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийсээр. 

Түүнийг огцруулах акц дахин явж магадгүй гэх мэдээлэл ч тус дүүргийн ИТХ-с яригдаад хэдийнээ эхэлжээ.Зөөлөн суудалдаа хэр удаан тогтож үлдэх нь цаг хугацааны л асуудал болжээ.  Ө.Сумъяабаатарын хувьд 2020 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай улс төрийн нэг баг хэмээдэг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.