БОРЗОНГИЙН ГОВИЙНХОН ШИНЭ БООМТ НЭЭХИЙГ ЭСЭРГҮҮЦСЭЭР

Өмнөговь аймагт Цагаан дэлийн боомтыг нээх Засгийн газрын шийдвэр гарч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд тус нутагт нээгдэж буй гурав дахь боомт юм. Боомтыг нээсэнээр нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ.

Байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн Өмнөговь аймаг дахь ганц газар аж. Учир нь тус газарт боомт нээгдсэнээр байгалийн ховор ургамал, ан амьтад устах эрсдэлтэй. Боомтын бүтээн байгуулалтын хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазарын дүүгийн хамаарал бүхий компани шинэ боомтын бүтээн байгуулалтыг хийж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав нь уг боомт руу чиглэсэн 270 км уул уурхайн замыг концессоор барьж буй талаар сэтгүүлч Б.Отгон дурьдсан.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.