МУ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН У.ХҮРЭЛСҮХ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Тодруулбал: му ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн  У.Хүрэлсүх үе үеийн ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг хүлээн авч уулзаж цаашид хамтран ажиллах болов.

Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон, гадаад, дотоод хүчин зүйлс бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.