“ЦУСНЫ ЦАГААН ЭСИЙН ХОРТ ХАДВАР” ТУССАН ЗУРГААН НАСТАЙ Б.ТЭМҮҮЛЭН ХҮҮ ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНД ОРОХООР ӨНӨӨДӨР ГЭР БҮЛИЙН ХАМТААР ТУРК УЛСЫГ ЗОРИЛОО....

ЦУСНЫ ЦАГААН ЭСИЙН ХОРТ ХАДВАР” ТУССАН ЗУРГААН НАСТАЙ Б.ТЭМҮҮЛЭН ХҮҮ ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНД  ОРОХООР ӨНӨӨДӨР ГЭР БҮЛИЙН ХАМТААР ТУРК УЛСЫГ ЗОРИЛОО....

Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд таван зуун хорин сая төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор нь түүний хоёр настай дүү болохоор шинжилгээгээ өгөөд байгаа билээ.

Ямартай ч зургаан настай балчир хүү эмчилгээ хийлгэх хандив нь цугларч Турк улсыг өнөөдөр зорин одлоо. Б.ТЭМҮҮЛЭН хүүд эрүүл энхийг хүсэж эдгэрээд эх орон, ахан дүүстээ эргээд ирэхийг хүсье.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.