МЭРГЭЖИЛТНЭЭ ХҮЧИРХИЙЛСЭН Б.УЛАМБАЯРТ ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрсдэлийн үнэлгээ, эрдэм шинжилгээний төвийн орлогч даргаар ажиллаж байсан Б.Уламбаяр нь тухайн төвийнхөө мэргэжилтэнг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон байна. Уг хэргийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд хоёр жилийн хорих ял оноожээ. 

Б.Уламбаяр нь дээрх хэрэгт холбогдсоныхоо дараа ажлын байраа өөрчилж, Стандарт, хэмжил зүйн газарт ажилд ороод байсан юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.