Б.ЭНХБАЯР: 20 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ХУСАХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд, МАН-ын бүлэг завсарлага авлаа. 

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуульд гишүүд өөр өөр санал бодолтой байгаа учраас нэгтгэх зорилгоор МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авч байна" гэж мэдэгдсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бид тендерийн хуулийг хүчингүй болгочих хэрэгтэй. Жижиг жижиг ажил бол бичгийн цаасан дээр хийгдэх юм байна. Том ажил, 20 тэрбум ам.долларын ажил тендергүй хийгдэх гэж байна. Томчууд нь хувааж найрлах гэж байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. Гэтэл 20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр хусах гэж байна" хэмээв

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.