СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАГНЫ ЗАЙ ЗАЛГИСАН БАГА НАСНЫ ХҮҮХЭД АМИА АЛДЛАА

Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна бага насны хүүхэд нас барсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, дөрвөн настай эрэгтэй хүүхэд нас барсан байсан аж.

Хүүхдийн нас барсан шалтгааныг тогтоохоор цогцсыг задлан шинжилгээнд оруулахад, хүүгийн мөгөөрсөн хоолой цоорсны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Талийгаач хүү хагас жилийн өмнө цагны зай залгисны улмаас өвдөж, улаан хоолойн мэс засалд ороод байсан ажээ.

Зайн дотор химийн түлэгч бодисууд агуулагдсан байдаг бөгөөд залгисан тохиолдолд улаан хоолойн ханыг үрэвсүүлж, шархлуулах ба хоол идэхэд өвдөлт өгч, халууруулж эхэлдэг. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд хүүхдийн амь насанд хүрэх хүртэл аюултай

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.