ЖАГСААЛЫН ҮЕЭР ГЭМТСЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НЭГ НҮДНИЙ ХАРААГАА АЛДАЖ, МЭС ЗАСАЛД ОРЖЭЭ

Өнгөрсөн Баасан гараг/2022.04.08/-т Сүхбаатарын талбайд үргэлжилсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалыг цагдаагийн алба хаагчид албадан тарааж, зарим иргэнийг баривчилсан билээ.

Энэ үеэр үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч гавал тархиндаа битүү гэмтэл авч, баруун нүдний хараа нь алдагдан мэс засалд орсон байна. Мөн өөр нэгэн алба хаагч хөлөндөө бэртэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газраас тус өдөр цагдаагийн нийт 9 ажилтан хүнд, хөнгөн бэртэл авсан гэж мэдээлсэн. Тэгвэл үлдсэн долоон алба хаагч гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.