ШАНХАЙ ХОТ БҮХЭЛДЭЭ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМД ШИЛЖЛЭЭ

Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа тул тус хотыг Мягмар гарагаас эхлэн бүхэлд нь хөл хорионы дэглэмд шилжүүлжээ.
Өмнө нь Шанхайд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл Хуанпу голын зүүн хэсгийг, дараа нь залгаад баруун хэсгийг дөрвөн өдөр хөл хорионд шилжүүлж байсан юм.
26 сая оршин суугчтай тус хотод Даваа гарагт анх удаа 10,000 давсан халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Гуравдугаар сар гарснаас хойш Шанхайд бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 73,000 давжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.