ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх,  мэдээ мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдын санаачилсан “ЧӨЛӨӨЛЬЕ" аяны хүрээнд гурван өдрийн турш Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. 
Энэхүү өдөрлөгт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК иргэд, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж оролцсон юм. Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийг болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг танилцууллаа. Иргэдийн хамгийн ихээр сонирхон асуудаг асуултуудад хариулт өгөх, үзүүлэн материалууд ашиглан үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын сацуу өнөөдөр буюу 2026.06.17-ны өдөр компанийн танилцуулгыг төв тайзнаа хийсэн юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.