ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ "МОНЭНКО" КОМПАНИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА

Тодруулбал: Ховд аймгийн Цэцэг суманд байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн ажилчид өнөөдрийн /2022.04.04/ 16 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээллээ.

Хөшөөтийн нүүрсний уурхай буюу "МОНЭНКО" компанийн ажилчид цалин нэмэх хүсэлтийг хоёр ч удаа удирдлагууддаа хүргүүлжээ. Энэ удаад ажилчдын хүргүүлсэн саналыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч өлсгөлөн зарлаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд.

Уурхайн ажилчид "МОНЭНКО" компанийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлтэндээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт оролгүй өдийг хүрлээ. Өрхийн хэрэглээний зардал өмнөх эоноос 14,6 хувиар өссөн зэрэг үзүүлэлтийг авч үзнэ үү" хэмээн тухайн мэдэгдэлдээ бичсэн байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.