С.БАЯР Ж.ЗОЛЖАРГАЛЫГ ШҮҮМЖЛЭВ: "ОВОО ЭР ЮМ ГЭЖ БОДСОН ЧИНЬ ПОП-ДАНЗАНГИЙН ХАМААТАН БОЛОХ ЗАМДАА ГАРЧ"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Оюу толгойн гэрээний нөхцөл, зээлийн хүү болон ногдол ашгийн асуудлыг хөндөж, "Гадны тал Монголын талд хүндэтгэлтэй хандах ёстой. Өөрийн авсан зээл дээрээ хүү нэмж Монголын талд дамжуулан зээлдүүлж байгаа асуудлыг ярьж байна. Зээлээ төлж дууссаны дараа л ногдол ашиг авах нөхцөл үүссэн. Тэр хооронд дэлхий ертөнцөд юу ч болж мэднэ" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

 

Харин Ерөнхий сайд асан С.Баяр үүнд хариу өгч, "Бид яагаад зээл авах болов, яагаад зээлийн хүүгийн дарамтад орчихов гэдгийг шууд хэл. Энэ бүхэн 34 хувийн асуудлаас үүдэлтэй гэдгийг нуугаад яах вэ. Овоо эр юм гэж бодсон чинь поп-Данзангийн хамаатан болох замдаа гарч. Харамсалтай" хэмээн шүүмжилжээ.


Оюу толгойн гэрээ тойрсон маргаан ийнхүү улс төрийн ширүүн мэтгэлцээний шинэ шатанд шилжиж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.